Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажиллаж түймрийг унтрааж чадлаа.
Дорнод аймгийн Халх гол сум руу орсон түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар галд өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.
Түймрийн гал, утаанаас зугтсан Цагаан зээрийн хэсэг сүрэг Халхын голын Хамар давааны энгэрт хэсэг хугацаанд нөмөр бараадан зогсож байгаад хөдөлжээ.
Экспедици-2 Халхгол сумаас баруун зүгт 35 км-т Ташгай баг орчмоор харвалт үйлдэж, үүлэнд нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэлт амжилттай болов.