2023 оны 4дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар ихэнх голуудад цөн түрж, гол задарч байгаа тул усны түвшин огцом нэмэгдэх, буурах зэргээр хэлбэлзэл ихтэй байна.
Цаашдаа гол, нууруудын мөсний үзэгдэл ажиглагдаж дуустал цөн, зайрын бөглөрөл үүсч усны түвшин огцом нэмэгдэж болзошгүй тул иргэд та бүхнийг гэнэтийн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
#Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв