Түймэрт гэр нь өртсөн 15 өрхөд гэр хүргэх ажлыг зохион байгуулж байна

1 жил
Түймэрт гэр нь өртсөн 15 өрхөд гэр хүргэх ажлыг зохион байгуулж байна
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.
 
Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин өртсөн.
 
Үүнтэй холбогдуулан түймэрт гэр нь өртсөн 15 өрхөд Улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.