Аймгийн Засаг даргын 2023 оны А/202 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараах ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
1. Нэн тэргүүнд гал түймэрт өртсөн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүнсний хангамж, гэр, дулаан хувцас, зөөлөн эдлэлийн дэмжлэг үзүүлэх.
2. Малчдыг цурамнаас бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэхэд шаардлагатай санхүүгийн болон хүн хүч, унаа хөсгийн дэмжлэг үзүүлэх.
3. Малчдад өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх.
4. Түймрийн гал, хүчтэй салхины улмаас уруудсан малыг эрэн хайхад иргэдэд хүн хүч, унаагаар туслах.
5. Иргэд, малчдын мал, эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоох.
6. Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох, нэхэмжлэх.
7. Зэрлэг амьтдыг авран хамгаалах ажлыг тус тус хэрэгжүүлж байна.
Халхгол сумын түймрийн цурманд байгаа 139 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлж нийт 10 бүлгийг 4 чиглэлд гаргаад байгаа ба Улаан загалмайн нийгэмлэгээс ирүүлсэн хуурай хүнсний багцыг айл өрхүүдэд хүргүүлж байна.