Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын 2.3-т заасны дагуу Дорнод аймгийн хэмжээнд хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй байгаа иргэдийг Цэргийн эмнэлгийн комиссын үзлэгт хамруулж, цэргийн албанд татахаас чөлөөлөх ажлыг зохион байгууллаа.