Өнөөдөр /2023.04.12/ Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ боллоо.
Ёслолын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, Хошууч генерал Ц.Амарболд, болон Чойбалсан цэргийн хүрээний анги нэгтгэлийн удирдлагууд оролцов.
Цагдаагийн болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ 21 аймгийг тойрон үргэлжлэх юм.