Халхгол суманд гарсан тал хээрийн түймэрт өртсөн нийт иргэд малчдад халуун сэтгэлээр хандив, тусламжийг илгээсээр байна.
Ө.Сүнжидмаа захиралтай “Дээшлэх нар” ХХК-ийн зүгээс Аймгийн онцгой комисст нийт 4.537.490 төгрөний хүнс болон ахуйн бараа бүтээгдэхүүнийг гардуулан өгөв.
"Жем интернэшнл” ХХК-ийн охин компани “GN Beverages-/PEPSI/” Дорнод аймаг дахь салбараас Аймгийн онцгой комисст нийт 1.233.100 төгрөгийн үнэ бүхий ундааг Дорнод салбарын худалдааны төлөөлөгч Б.Ариунцог гардуулан өгөв.
"Миг даатгал” ХХК-ийн хамт олноос Аймгийн Онцгой комисст нийт 3.5 сая төгрөгийн үнэ бүхий 5 тонн малын тэжээлийг /хивэг/ гардуулан өгөв.