“Хөдөлмөр эрхлэлт 2023” өдөрлөг, хөдөлмөрийн яармаг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10:00 цагт Хүний хөгжлийн ордонд зохион байгуулагдах тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Арга хэмжээний хүрээнд:
1. Ажилгүй иргэдийг бүртгэж, сул чөлөөтэй ажлын байрны зарыг нийтэд мэдээлэх,
2. Уул уурхайн аж ахуйн, нэгж байгууллагуудтай хамтран ажлын байрны ярилцлага зохион байгуулах, ажилд зуучлах үйлчилгээ үзүүлэх,
3. Түр ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх,
4. 2023 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээг танилцуулах,
5. Үзэсгэлэн худалдаа,
6. "Уул уурхайн салбарын бэлтгэн нийлүүлэлт" хэлэлцүүлэг, V.I.P уулзалт тус тус болно.
7058-4307