"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2023” эхэллээ

1 жил
"Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аян-2023” эхэллээ
Өнөөдөр /2023.04.20/ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” нээлт боллоо.
 
Дорнод аймаг 2013 оноос хойш жил бүрийн 04 дүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлдэг. Энэ жил тус аяныг үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулах тэдний сайн туршлагыг олон нийтэд түгээх зорилгоор зохион байгуулж буй.
 
Энэ удаад нийгмийн түншлэлийн талууд буюу Үйлдвэрчний эвлэлийн ажил олгогч эздийн холбоо ХАБЭА салбар зөвлөл хамтран хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийн хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгуулснаар онцлог боллоо.
 
Хэлэлцүүлгээр :
 
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн талаарх мэдлэг, ойлголт
 
-Хөдөлмөрийн маргаан, түүнийг зохицуулах тухай ойлголт
 
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын ойлголт зэрэг сэдвийн хүрээнд Хэрлэн сумын Хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хамтын хороо, Аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Политехник коллежоос мэдээлэл өгөв.
 
Цаашид төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагууд, уул уурхай, эрдэс баялаг, газрын тос, хувийн хэвшлийн байгууллагуудад сургалт мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, харилцан туршлага солилцох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бэлэн байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай зохион байгуулах юм.
 
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ийг ХАБЭА салбар зөвлөл, аймгийн нийгмийн түншлэлийн талууд болох Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Политехник коллеж, Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв хамтран зохион байгуулж байна.
2 адам кескіні болуы мүмкін
2 адам кескіні болуы мүмкін
1 адам және оқып отыр кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
бұрғы және құралдарға арналған сөмке кескіні болуы мүмкін
1 адам және шаш кептіргіш кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
су жылытқышы кескіні болуы мүмкін
үтік, шаш кептіргіш және шамадан кескіні болуы мүмкін