Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

1 жил
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ТУХАЙ ХУУЛЬ

2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.2-т зааснаар согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгохдоо согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 1 000 000 төгрөг, бусад суманд 500 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд 200 000 төгрөг;

11.00-22.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 500 000 төгрөг, бусад суманд 300 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300 000 төгрөг, бусад суманд  100 000 төгрөг бөгөөд 14.00-04.00 цаг хүртэл согтууруулах ундаагаар үйлчлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамжийн хэмжээг энэ хуулийн 35.2.2-т заасан хэмжээнээс гурав дахин нэмэгдүүлэн тооцно