"Хөдөлмөр эрхлэлт -2023” өдөрлөг болж өнгөрлөө

1 жил
"Хөдөлмөр эрхлэлт -2023” өдөрлөг болж өнгөрлөө
"Хөдөлмөр эрхлэлт-2023" өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн аймгийн зөвлөлийн дарга М.Бадамсүрэн болон холбогдох төрийн байгууллагын удирдлагууд оролцлоо.
 
"Хөдөлмөр эрхлэлт-2023" хөдөлмөрийн яармагт жижиг дунд бизнес эрхлэгчид болон хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас зарлагддаг төсөл хөтөлбөрт хамрагдан амжилттай үйл ажиллагаагаа явуулж буй бизнес эрхлэгчид, ажил олгогч байгууллагууд оролцон бараа бүтээгдэхүүнийг борлуулах, танилцуулах, нээлттэй ажлын байрыг зарлах, ажил хайгч иргэдийг бүртгэх зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан юм.
 
Уг өдөрлөгийн хүрээнд:
 
1. Ажлын байр хайж буй иргэдийг бүртгэж, сул чөлөөтэй ажлын байрны зарыг нийтэд мэдээлэх
 
2. Уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажлын байрны ярилцлага зохион байгуулах, ажлын байранд зуучлах үйлчилгээ үзүүлэх
 
3. Түр ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх
 
4. 2023 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ,
үйлчилгээг танилцуулах
 
5. Үзэсгэлэн худалдаа
 
6. "Уул уурхайн салбарын бэлтгэн нийлүүлэлт" хэлэлцүүлэг, V.I.P уулзалт
4 адам кескіні болуы мүмкін
7 адам кескіні болуы мүмкін
5 адам кескіні болуы мүмкін
9 адам кескіні болуы мүмкін
дәрілік зат кескіні болуы мүмкін
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.
Фотосурет сипаттамасы жоқ.