Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.04.24/ шуурхай хуралдаанаар “Дорнод аймгийн эрүү, хэв журмын 14 хоногийн нөхцөл байдал” -ын талаар Цагдаагийн газраас мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх” постын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хяналт тавьж ажиллах, иргэд олон нийтэд урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэх,
2. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг тус тус даалгав.