Халхгол суманд гарсан тал хээрийн түймэрт өртсөн нийт иргэд, малчдад халуун сэтгэлээр хандив, тусламжийг илгээж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
Хэрлэн сумын ЕБС-ийн 5 дугаар сургуулийн 8 дугаар ангийн нэгдлээс аймгийн Онцгой комисст 500.000 /таван зуу мянган төгрөг/-ийн мөнгөн тусламж, ахуйн хэрэглээний 70 хос бээлий, 70 ширхэг угж, 20 ширхэг маск гардуулан өгөв.
Ч.Оюунаа даргатай Эрүүл мэндийн газрын хамт олон аймгийн Онцгой комисст 850.000 /найман зуун тавин мянган төгрөг/-ийн тусламжийг гардуулан өгөв.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олноос Халхгол сумын 2-р багийн малчин Ц.Оюундоржийн гэр бүлд зориулж Аймгийн Онцгой комисст 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гардуулан өгөв.
Аймгийн Засаг даргын тамгын газрын “Үйлдвэрчний эвлэлийн хороо” санаачлан нийт ажилтан, албан хаагчдынхаа дунд хээрийн түймрийн гамшигт нэрвэгдсэн Халхгол сумын малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хандивын аян зохион байгуулж, 650.000 /зургаан зуун тавин мянган / төгрөгийг Аймгийн Онцгой комисст гардуулан өгөв.