Монгол Улсын засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 2023 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах төслийг зөвхөн цахимаар хүлээн авахтай холбогдуулан Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулж нэг цэгийн үйлчилгээг ажиллуулж аргазүйн зөвлөгөө өгсөн.
Энэ удаад Дорнод аймгийн хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох зээлд 35 аж ахуйн нэгж материал илгээснээс урьдчилсан шатанд тэнцсэн 27 аж ахуйн нэгжид Хөгжлийн Шийдэл ТББ - Дорнод аймаг Бэст хөтөлбөртэй хамтран нарийвчилсан үнэлгээний өмнө "Төсөл хэрхэн танилцуулах" талаар арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.