Халхгол суманд гарсан тал хээрийн түймэрт өртсөн нийт иргэд, малчдад халуун сэтгэлээр хандив, тусламжийг илгээж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байна.
Дорнод аймгийн Ахмадын хороо болон Баяндун, Баян-Уул, Булган, Гурванзагал, Дашбалбар, Матад, Цагаан-Овоо, Чойбалсан, Чулуунхороот зэрэг 8 сумын ахмадын хорооноос аймгийн Онцгой комисст 6.693.000 /зургаан сая зургаан зуун ерэн гурав мянган/ төгрөгийг гардуулан өгөв.
Ч.Ганбат даргатай “Дорнод Нийтийн Аж ахуй” ОНӨААТҮГ-ын хамт олон аймгийн Онцгой комисст 2.500.000 /хоёр сая таван зуу мянган / төгрөгийг гардуулан өгөв.
"ААББ" ХХК-ийн хамт олноос аймгийн Онцгой комисст 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гардуулан өгөв.
Сэргэлэн сумын ЗДТГ, Залуучуудын холбоо, Улаан загалмайн анхан шатны хороо хамтран хандивын аяныг өрнүүлж 2.500.000 /хоёр сая таван зуу мянган/ төгрөгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгөв.
Булган сумын Төрийн байгууллагуудаас 900.000 /есөн зуу мянган/ төгрөг сумын Залуучуудын нэгдлээс 220.000 /хоёр зуун хорин мянган/ төгрөг, 80 бог мал, , сумын Ахмадын хорооноос 880.000 /найман зуун наян мянган/ төгрөг, Булган сумын нийт иргэдээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг аймгийн Онцгой комисст гардуулан өгөв.
Хандивт нэгдэж байгаа иргэд, ААН, албан байгууллагуудад халуун талархал илэрхийлье.