Өнөөдөр (2023.04.25) Хүүхдийн спортын VII наадмын нээлтийн үйл ажиллагаа болж, амжилт гаргасан сурагчдад волейболын 1 дүгээр зэргийг гардуулав.
Дорнод аймагт хүүхдийн спортын VII наадам 2023 оны 04 дүгээр сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тэмцээн Жүдо бөх, Шатар, Ширээний теннис, Бадминтон, Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Бокс, Хөл бөмбөг, Волейбол зэрэг нийт 10 төрлөөр явагдана.
Наадамд Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиуд болон хөдөөгийн 13 сумын 21 багийн нийт 800 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм.