Ерөнхий боловсролын зарим сургуулиудад Монгол инженерүүдийн угсарсан сурагчийн эко автобуснуудыг хүлээлгэн өглөө. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын ”Хан-Уул цогцолбор сургууль, Шинэ хөгжил цогцолбор сургууль, Баянтүмэн сумын ОНӨГазарт "Сурагчийн эко автобус"-ыг өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн болон тус багуудаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид болон холбогдох байгууллагын удирдлагууд хүлээлгэн өгсөн юм.
Тус эко автобусаар сургуулиас алслагдсан холоос хичээлдээ явдаг хүүхдүүдийг тээвэрлэх зориулалттай бөгөөд 14 хүний суудалтай юм. Мөн "Сурагчийн эко автобус"-ыг "Монгол машин индустриал" ХХК-д үйлдвэрлэсэн бөгөөд сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 40км цагаас дээш хурдалдаггүй, таван цаг цэнэглэхэд нэг дүүрэн цэнэгээрээ 80-100 км явах хүчин чадалтай, цахилгаанаар явдаг юм. Тус автобусыг барих жолооч нарыг сонгон шалгаруулж, үйлдвэр дээр нь автотехникийн сургалтад хамруулсан бөгөөд батлагдсан маршрутаар цагийн хуваарийн дагуу зөвхөн сурагчдад үйлчилгээ үзүүлэх юм.