Өнөөдөр (2023.04.26) “Орон нутагт жендэрийн анхан шатны сургагч багш бэлтгэх” сургалтын нээлт боллоо.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, орон нутгийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-г хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах, сургагч багшаар дамжуулан төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилготой бүсчилсэн сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Дорнод аймагт зохион байгуулж байна.
Сургалтад Дорнод, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн мэргэжилтнүүдэд оролцож байгаа юм.