Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн мэдээлэл хүргэх уулзалт боллоо

1 жил
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн мэдээлэл хүргэх уулзалт боллоо
Засгийн газрын 2023 оны 63 дугаар тогтоолоор хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих 5-6 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж, Засгийн газраас хүүгийн зөрүү 13 хувийг олгох ажлын хүрээнд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцон, иргэдийн санал хүсэлтийг сонсож, хариулт өглөө.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд хүнсний сүлжээний бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах, цаашид хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн.
 
Энэ хүрээнд 04 дүгээр сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын ОУХА-н санхүүжилттэй Хөгжлийн Шийдэл ТББ -н хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр болон Голомт банк, Хаан банк, Төрийн банктай хамтран иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэв.
May be an image of 1 person and text
May be an image of 1 person and text
May be an image of 12 people and text
May be an image of 2 people, people studying and eyeglassesMay be an image of 2 people, people studying and eyeglasses
May be an image of 6 people, people studying and people smiling
May be an image of 8 people and people studying