"Нийгмийн түншлэл-багшийн хөгжил-хабэа" өдөрлөг болж байна

1 жил
"Нийгмийн түншлэл-багшийн хөгжил-хабэа" өдөрлөг болж байна
Өнөөдөр (2023.04.27) Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдлэг, сайн туршлага “Нийгмийн түншлэл-Багшийн хөгжил-ХАБЭА” өдөрлөгийн нээлт Политехник коллежид боллоо.
Нээлтэд аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ш.Ёл болон Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хорооны түншлэгч талуудын төлөөлөл оролцов.
 
“Нийгмийн түншлэл-Багшийн хөгжил-ХАБЭА” өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хамтран хэрэгжүүлэгч талуудын төлөөлөл, ажил олгогчид, Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд болон ХАБЭА ажилтнууд оролцож байгаа юм.
 
Монгол Улсын болон Дорнод аймгийн хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого шийдвэрт тусгагдсан ажиллах хүчний эргэлтэд тулгуурлан мэргэжлийн боловсролын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг уул уурхай, эрдэс баялаг, газрын тос, хөдөө аж ахуй болон аж үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд чиглүүлж буй.
 
Дорнод аймгийн Политехник коллеж нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан элсэгчдийн мэдлэгийн түвшин, төлөвшил, ажил хөдөлмөр эрхлэх хэрэгцээ сонирхолд тулгуурлан элсүүлж, мэргэжлийн ур чадвар, ажиллах чиг баримжааг олгох хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах ажлыг тэргүүний зорилгоо болгон ажиллаж байгаа юм.
 
Аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ш.Ёл хэлсэн үгэндээ:
 
“Ур чадвартай, мэргэжилтэй ажилтан бэлтгэж ажлын байранд гаргахад Мэргэжлийн багшийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын тогтолцоог боловсронгуй болгох “Чадамжийн төв”-ийг хөгжүүлэхээс гадна ажил олгогчдын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо чухал байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Дорнод аймгийн Политехникийн коллеж нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтын жишиг төвтэй болж, 2018 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны OHSAS 18001:2007 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, 2019 онд ISO 45001:2018 стандартыг хэрэгжүүлэгч боловсролын анхны байгууллага болсноор аймаг, орон нутагтаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтуудыг зохион байгуулж, мэргэшсэн ажилтан бэлтгэдгийг дуулгахад таатай байна” гэв.
 
6 адам кескіні болуы мүмкін
 
7 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам кескіні болуы мүмкін
10 адам кескіні болуы мүмкін