Монгол Улсын засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар 2023 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд Дорнод аймгаас 35 аж ахуйн нэгж төслөө цахим системд амжилттай баталгаажуулж, манай аймагт хуваарилагдсан 1,2 тэрбум төгрөгийн эх үүсвэрт багтаан, шалгаруулж зээл олгогдох юм.
Дорнод аймаг илгээсэн төслийн тоогоор 21 аймгаас эхний байранд эрэмбэлэгдсэн аймгийн нэг болсон юм.