Өнөөдөр (2023.04.28) “Буриад сурын харваа 2023” нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Буриад сурын холбооны тэргүүн Д.Баттулга болон холбогдох байгууллагын удирдлагууд оролцлоо.
Монголын Буриад сурын холбооноос "Буриад сурын их харваа 2023" Монгол, ОХУ, БНХАУ хамарсан Олон Улсын тэмцээнийг Дорнод аймагт анх удаа зохион байгуулж байгаагаар онцлог юм.
Тэмцээнд Дорнод аймгийн 8 багаас гадна Говь-Алтай аймгаас 1 баг, Хэнтий аймгийн Дадал сумаас 1, Улаанбаатар хотоос 2, Өвөрбайгалийн хязгаарын Ага 1, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошуунаас 1, , БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга Зүүн хошуу 1, Шинэхээн буриадаас 1, нийт 16 багийн 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна.