Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
Өнөөдөр /2023.05.01/ шуурхай хуралдаанаар “Энэ жилдээ эрүүл жиндээ” аян, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажил” -ын
талаар аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газраас танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
1. Аймгийн Засаг даргын Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авах арга хэмжээний 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллах,
2. Агентлагууд дээрх албан даалгаврын хүрээнд авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргах,
3. Аймгийн Засаг даргын Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх хүрээнд авах арга хэмжээний 04 дүгээр албан даалгаврын 1. Зайнаас буюу цахимаар иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүрээнд :
Иргэд биеэр очиж үйлчлүүлэхээс гадна бусад үйлчилгээг цахим болгох ажлыг шат дараатай зохион байгуулах, цахим болгосон үйлчилгээний тайлан хүргүүлэхийг тус тус даалгав.