Хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл, аюулгүй ажлын байр, орчин нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллагын удирдлага, хамт олны манлайлал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Төрийн 17 байгууллагын Төрийн албан хаагчдын дунд “Энэ жилдээ эрүүл жиндээ” болзолт уралдааныг эхлүүлээд буй.
2023 оны 04 дүгээр сарын 20-оос 06 дугаар сарын 20-ыг хүртэл оролцогч байгууллагууд :
Зорилтот арга хэмжээг байгууллагатаа нэгдсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх,
Байгууллагын хамт олныг “Эрүүл жиндээ” хүрэх аянд оролцох оролцоог хангах,
Аяны хүрээнд шаардлагатай бүх төрлийн арга хэмжээг байгууллагынхаа түвшинд зохион байгуулах ажиллах,
Ажилтныг эрүүл хоол хүнс хэрэглэх, дасгал хөдөлгөөний идэвх санаачилгатай хийх орчин, нөхцөлийг бүрдүүлэх,
Амьдралын эрүүл дадал хэвшилтэй ажилтан албан хаагчдыг сурталчлан таниулах,
Эрүүл мэндийн боловсролыг дэмжих ухаалга нөлөөллийн талаарх агуулга бүхий контент, зурагт хуудсыг хийж олон нийтэд түгээх, дэмжих,
ЭМБ-ын албан ёсны пэйж хуудсанд байршуулсан эрүүл мэндийн боловсрол олгох мэдээллийг олон нийтэд түгээн ажиллах юм.
Тус аяны хүрээнд Эрүүл мэндийн газраас сургалт нөлөөллийн арга хэмжээг Эрүүл мэндийн салбарын ажиллагсад, Төрийн албан хаагч, цэргийн хүрээний байгууллагуудад, цахим сургалтыг ЕБС болон СӨБ-ын байгууллагын эмч, нийгмийн ажилтан, арга зүйч нарт зохион байгуулаад байна.