Монгол Улсын Ерөнхийлөгчийн /2021 оны 58 дугаар зарлиг/ санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс даяар өрнөж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан. Энэ хүрээнд Дорнод аймаг 2021-2030 хүртэлх хугацаанд 20 сая модыг тарьж ургуулахаар гэрээ хийсэн бол аймгийн Засаг дарга 14 сумдын Засаг дарга нартай нийт 40.0 сая мод тарьж ургуулах гэрээ байгуулан ажлуудаа үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
2022 онд : 700.000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр :
Ойжуулалт хийж ойн санг нэмэгдүүлэх
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агро аж ахуй хамгааллын зурвас байгуулах зорилгоор 548556 ширхэг мод тарьж ургуулсан.
Энэ онд 700.000 ширхэг мод тарьж ургуулахаар төлөвлөсний 50% буюу 350.000 ширхгийг шилмүүст мод, ойжуулалт хийж ойн санг нэмэгдүүлэх, үлдсэн 350.000 ширхгийг ногоон байгууламж, хамгааллын зурвас, агро аж ахуй, татмын ойн санд нийт 14 сумдад 15.000-30.000 ширхэг мод тариалах юм.