"Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгт төрийн 12 байгууллага зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна

1 жил
"Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгт төрийн 12 байгууллага зөвлөгөө мэдээлэл хүргэн ажиллаж байна
“Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөг “Найрамдал цэцэрлэгт хүрээлэн”-д болж байна.
Тус өдөрлөгөөр Дорнод аймгийн Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Хүний эрхийн комиссын төлөөлөгч, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Хууль зүйн туслалцааны төв, Улсын бүртгэлийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Нотариатын танхим, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар оролцон хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл хүргэх юм.
 
Монголын Хуульчдын холбоо нь гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийтийн тусын тулд болоод нийгмийн эмзэг хэсгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үнэ төлбөргүйгээр төлөөлөн хамгаалах, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгохтой холбоотой үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд тус өдөрлөгийг зохион байгуулж зарим төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна.
 
Иймд иргэд та бүхэн 17:00 цаг хүртэл дээрх байгууллагуудаас зөвлөгөө мэдээлэл болон үйлчилгээ авахыг урьж байна.
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам, адамдар оқып отыр және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
6 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін