Халагдан ирж байгаа дайчдыг угтан авах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

1 жил
Халагдан ирж байгаа дайчдыг угтан авах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд татагдан Цэргийн гаьяаны Хилийн цэргийн 0146 дугаар ангид цэргийн жинхэнэ албаа хааж халагдан ирж байгаа дайчдыг угтан авах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо.
 
Хүндэтгэлийн арга хэмжээнд Аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга М.Бадамсүрэн, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0146 дугаар ангийн захирагч Сүхбаатар аймгийн хилийн төлөөлөгч хурандаа О.Азхүү, Монгол цэргийн нэгдсэн холбооны Дорнод аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.
 
Энэ үеэр хугацаат цэргийн жинхэнэ албаа үлгэр жишээч хаасан алба хаагчдыг шагнаж, дурсгалын зүйл хадгалуулав.
 
Мөн Цэргийн албанаас бэлтгэлээр халагдсан дайчдад Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлт, шинэ орон тоо болон ажлын байрны талаар мэдээлэл танилцуулсан юм.
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін