Аймгийн Засаг даргын санаачилгаар бага ангийн багш нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Багшийн туслах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд хамран сурах тойрог ихтэй, нэг ангид 45-аас дээш хүүхэд суралцаж буй Хэрлэн сумын 1, 5, 8 дугаар сургуулиудад хэрэгжүүлж байгаа ба бага ангийн 3 багшийг ажлын байраар хангаад байгаа юм.
Мөн үүнтэй адил “Эмчийн туслах” төслийг хэрэгжүүлж байна.