"Дэзэрэт энэрэл" Олон Улсын байгууллагаас тал хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд зөөлөн эдлэл, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох 1 айлд 900.000 (есөн зуу мянга) төгрөгийн үнэ бүхий багцыг 20 өрхөд зориулан бэлтгэж Аймгийн онцгой комисст гардуулан өгөв.
Мөн түймрийн голомтод ажилласан Онцгой байдлын газрын алба хаагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүний багцыг хүргүүлсэн юм.