Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан суманд ажиллаж байна

1 жил
Аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга М.Бадамсүрэн Чойбалсан суманд ажиллаж байна
Чойбалсан суманд аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр болон аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон хариу арга хэмжээ авах бүлэг ажиллаж байна.
 
Аймгийн ажлын хэсэг Чойбалсан сумын Онцгой комисстой хамтран дараах ажлуудыг шуурхай зохион байгуулахаар болов.
 
- Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлт хийх
 
- Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах
 
-Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах
 
-Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэл зүйн олон талт дэмжлэг үзүүлэх
 
2023.05.02 18:00