Дэлхийн банкны хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Дорнод аймагт ажиллав

1 жил
Дэлхийн банкны хяналт-шинжилгээ, үнэлгээний баг Дорнод аймагт ажиллав
Дэлхийн банкны хяналт-шинжилгээ, үнэлгээний баг 2023 оны 4 сарын 26,27 нд. Дорнод аймагт ажиллаж, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих, чадавхжуулах, сайн засаглалыг урамшуулах зорилгоор хэрэгжиж буй Тогтвортой амьжиргаа-3 төслийн хэрэгжилттэй танилцлаа.
 
Дэлхийн банкны төслийн удирдагч Шон Брадлейгээр /Sean Bradley/ ахлуулсан тус баг нь ОНХС-ийн хэрэгжилт, хувиарлалт, Жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг дээшлүүлэх, тогтвортой үргэлжлэх байдал зэрэг асуудлаар аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүдтэй ярилцав.
 
Түүнчлэн малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилт, бэлчээрийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт ба дасан зохицох асуудлууд, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай санал солилцлоо.
Мөн Хэрлэн, Баянтүмэн сумдад ОНХС-ын санхүүжилтээр хэрэгжсэн төслийн хэрэгжилтийн явцтай танилцав.
 
7 адам кескіні болуы мүмкін
2 адам және адамдар оқып отыр кескіні болуы мүмкін
11 адам және мәтін кескіні болуы мүмкін