151 дүгээр зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход дараах баримт бичгийг бүрдүүлнэ
/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
151.1.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл хүссэн хуулийн этгээд тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад, эсхүл чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт чөлөөт бүсийн захирагчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг цахимаар хүргүүлнэ:
151.1.1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /эрхлэх үйлчилгээний төрөл, оноосон нэр, байрлах хаяг, харилцах утсыг тодорхой дурдах/;
151.1.2.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
151.1.3.хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тухайн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг эрхлэх талаар гаргасан улсын байцаагчийн болон ажлын байрны дүгнэлт;
151.1.4.тухайн үйл ажиллагааг эрхлэх байранд хийгдсэн онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын галын дүгнэлт.
152 дугаар зүйл.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ
152.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан этгээдэд дараах баримт бичгийг хүргүүлнэ:
152.1.1.Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай өргөдөл;
152.1.2.Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
152.1.3.Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт.
Жич : 2023 оны 1 дүгээр сарын 1-ээс хугацаа нь дуусаад сунгуулах аж ахуйн нэгж дээрх шинэ хуулийн дагуу уг материалыг бүрдүүлнэ.