Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.05.08/ шуурхай хуралдаанаар “Татварын албаны цахимжилт” , “Худалдан авах ажиллагааны явц”-ын талаар аймгийн Татварын хэлтэс, Орон нутгийн өмчийн газраас тус тус мэдээлэл танилцуулав.
 
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг чиглэлийг өгөв. Үүнд :
 
1. Хуурайшилтын зэрэглэлээр тооцсон эрсдэлийн үнэлгээгээр нэн аюултай түвшинд хүрсэн болон Хаврын цаг үеийн ажилтай холбоотойгоор сумдын Засаг дарга нарыг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд чөлөө олгохгүй мөн албан томилолтоор явахгүй байх, гамшгийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг Сумдын засаг дарга нарт,
 
2.Аялал жуулчлалын улирал эхлэхээс өмнө аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр хэрхэн хамтран ажиллах талаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ТББ-тай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж санал авч хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулахыг Аймгийн засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэгт, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт,
 
3. Хэрлэн голын дагуу Баянтүмэн болон Хэрлэн сумын заагт баруун гүүрний орчмыг цэвэрлэх, Хэрлэн сумын гэр хороолол бүхий багуудын гудамжийг цэвэрлэх цэвэрлэгээг зохион байгуулах, Мөн хотын төв зам дагуу барилгын хогийг цэвэрлэх зэрэг ажлыг тус тус зохион байгуулахыг Хэрлэн сумын Засаг дарга, Баянтүмэн сумын Засаг дарга нарт,
 
4. Аймгийн хэмжээнд зохион байгуулах зөвлөгөөн, эвент арга хэмжээ, соёлын арга хэмжээ зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг Аймгийн засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс холбогдох агентлаг хэлтэст тус тус даалгав.
1 адам және тұғыр кескіні болуы мүмкін
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам кескіні болуы мүмкін
14 адам кескіні болуы мүмкін
11 адам және мәтін кескіні болуы мүмкін