Аймгийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/227 тоот захирамжаар Соёл, урлагийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмж, мэргэжлийн нэр хүнд, нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор "Соёл, урлагийн шилдэг ажилтан-2023" болзолт уралдааныг зарлаж буй.
Тус уралдаан 2023 оны 05 дугаар сарын 11-нээс 08 дугаар сарын 30-ны өдрүүдэд 3 үе шаттай зохион байгуулагдах юм.
Нэгдүгээр шат : 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 29
Хоёрдугаар шат : 2023 оны 5 дугаар сарын 31-ээс 2023 оны 6 дугаар сарын 29
Гуравдугаар шат : 2023 оны 6 дугаар сарын 30-аас 2023 оны 8 дугаар сарын 30-ны хооронд тус тус явагдах юм.
Шагналын сан-40,0 сая төгрөг бөгөөд уралдаанд тэргүүлсэн Соёл, урлагийн шилдэг 2 ажилтанд орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлж, тус бүр 20,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
Хамрах хүрээ: Аймгийн Соёл, урлагийн салбарын 17 байгууллагын соёл, урлагийн ажилтнууд /Номын сан, Хөгжимт драмын театр, аймгийн Музей, Ялалт Музей, 13 сумын Соёлын төв/