“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд“ТЭРБУМ МОД-ДОРНОД-2023” хаврын тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг 05-р сарын 08-аас 05-р сарын 13-ны хооронд Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байна.
Өнөөдөр /2023.05.08/ аймгийн Засаг даргын орлогч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийн дарга, Ш.Ёл үзэсгэлэн худалдааны явцтай танилцлаа.
Үзэсгэлэн худалдаанд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Баян-Уул сумын ойн анги болон Дашбалбар, Хэрлэн сумын 1 нөхөрлөл 6 иргэн оролцож жимс жимсгэнэ, гоёлын мод, навчит ургамал, шар хуайс, шинэс, алимны мод, нарс зэрэг 9 төрлийн мод болон нарийн ногоо, цэцэгийн үр үрсэлгээг худалдаалж байгаа юм.