Өнөөдөр (2023.05.09) Дорнод аймгийн төрийн цахим үйлчилгээний албан хаагчдыг чадавхжуулах сургалт боллоо. Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцов.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М. Алимаагаар ахлуулсан сургалтын баг Дорнод аймагт ажиллаж байна.
Байгууллагын танилцуулга
Үйлчилгээний ажилтны түр журам
Холбогдох хууль тогтоомж
Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем зэрэг мэдээллийг өгсөн юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын 5 албан хаагч, хөдөөгийн 13 сум болон төрийн байгууллагын нийт 31 албан хаагч хамрагдав.