Аймгийн Засаг даргын 2023 оны А/23 дугаар захирамжаар ОНТ-ийн 60.0 сая төгрөгийн санхүүжилт бүхий “Би сувилагч” болзолт уралдаан 2 дахь жилдээ зохион байгуулж буй.
Өнөөдөр тус уралдааны гуравдугаар шатны шалгаруулалтад мэдлэг чадвараараа манлайлан тэргүүлсэн сувилагчдад “БАТЛАМЖ” гардуулах үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн оролцож, 3-р шатанд шалгаран үлдсэн 12 сувилагчид батламж гардуулав.
Я.Өнгөттуяа “Цагаан-Овоо” сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч
Б.Мягмарнаран БОЭТ-ийн Гэмтэл согогийн тасгийн сувилагч
Б.Болорчимэг БОЭТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч
Р.Наранцэцэг БОЭТ-ийн Дотрын тасаг Гемодиализийн сувилагч
В.Энхмаа БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийн ахлах сувилагч
Б.Гансувд БОЭТ-ийн Мэс заслын тасгийн сувилагч
Э.Гангэрэл ”Асралт-үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
Б.Өлзийхутаг БОЭТ-ийн Мэс заслын тасгийн сувилагч
Г.Сумьяажав БОЭТ-ийн Төрөх тасгийн хагалгааны сувилагч
Т.Анхзаяа ”Мянганжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч
Д.Урантуяа Баянтүмэн сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч
П.Номин-Эрдэнэ Халхгол сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч нар тус тус сүүлийн шатанд шалгарсан юм.