Аймгийн Засаг даргаас тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Д.Буянхишигт жижиг, дунд болон хувиараа бизнес эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг дэмжин, иргэд болон гадаад, дотоодын аялагчдад нутгийн онцлогтой бэлэг дурсгал, бараа бүтээгдэхүүн, цагаан идээг
#НЭГ ЦЭГЭЭС худалдан авах боломжийг олгож байгаад сайшаалтай байна. Цаашид Буйр нуур, Баян-Уул суманд салбар гаргаж, борлуулалтаа өргөжүүлэх, үйлчилгээ эрхлэх байр зэрэг орон нутгаас шаардлагатай бусад дэмжлэгийг үзүүлэхээ илэрхийлэв.
"Нутгийн брэнд" дэлгүүр 2019 оноос эхлэн 10 орчим жижиг, дунд бизнес эрхлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг тогтмол нийлүүлж байгаа ба өөрсдөө зөгийн бал, даршилсан загас, зөгийн балтай чихэр, сүүн чихэр зэргийг бүтээгдэхүүнийг үйлдэрлэж, нийтдээ 12 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тогтмол худалдаалж байгаа юм.
Хаяг: Үйлчилгээний төвийн баруун талд байрлах Венера төвд 09:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна.