Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, түүх, соёл уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэлзүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах халамж залгааг бэлтгэх зорилгоор цэрэг спортын “Дөл”, “Шонхор” тэмцээнийг зохион байгуулж байна.
Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “ДӨЛ-2022” цогцолбор тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа О.Ганзориг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Э.Эрдэнэбилэг болон Төрийн цэргийн байгууллагын дарга нар, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, чөлөөнд байгаа бэлтгэл хурандаа нар оролцлоо.
Тэмцээнд аймаг болон сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 17 багийн 200 гаруй сурагчид хурд, хүч, авхаалж самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдөх юм.
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье.