Төсөл хэрэгжсэнээр эмчийн ачааллыг бууруулж, иргэнд үзүүлэх үйлчилгээ, үзлэгийн тоог нэмэгдүүлэх, залуу эмч нар суралцах, дадлага туршлага эзэмших давуу талтай юм.
Энэ жил БОЭТ-ийн Дотрын клиникийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэхээр Дотрын клиникийн удирдагч Б.Ням, Дотрын тасгийн их эмч Б.Батчимэг нар туслах эмч нарыг мэргэжил, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Дотрын амбулаторид өдөрт 40 орчим иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан бол эмчийн туслахтай болсноор үзлэгийн тоо хоёр дахин нэмэгдээд байгаа юм.