Аймгийн хэмжээнд ковид-19 ийн 40 тохиолдол бүртгэгдээд байна

1 жил
Аймгийн хэмжээнд ковид-19 ийн 40 тохиолдол бүртгэгдээд байна
Аймгийн хэмжээнд 2023 оны 18 дугаар 7 хоногт коронавируст халдвар (KОВИД-19)-ын нийт 40 шинэ тохиолдол бүртгэгдээд байна.
 
Бүртгэгдэж байгаа тохиолдлуудад Халуурах, жихүүдэс хүрэх, удаан хугацаагаар ханиалгах, толгой өвдөх, хоолой сөөх, хамар битүүрэх, ялдарч сульдах шинж тэмдэг давамгайлан илэрч байгаа аж.
 
0-5 нас болон 26 дээш насны хүмүүс илүү өртөж, 46 дээш насны хүмүүс болон бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байна.
 
Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Түр заавар шинэчлэн батлах тухай” А/36 тоот тушаалын дагуу батлагдсан тохиолдол нь эмнэлзүйн шинж тэмдэггүй, хөнгөн хэлбэрээр өвдсөн бол 5 хоног, бусад тохиолдолд эмнэлзүйн шинж тэмдгээс хамаарч 7-10 хоног хүртэл тусгаарлах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн батлагдсан тохиолдолтой хавьтал болсон өвчтөнийг хамгийн сүүлд хавьтал болсон өдрөөс хойш 5 хоног тусгаарлах юм.