Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо

1 жил
Удирдах ажилтны шуурхай хуралдаан боллоо
Долоо хоног бүр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд чиг үүргийн хүрээнд мэдээлэл танилцуулдаг.
 
Өнөөдөр /2023.05.15/ шуурхай хуралдаанаар “Ковид-19 нөхцөл байдал”, “Хэмжилзүйн тухай ойлголт”, “Нийтийн гудамж талбайн цэвэрлэгээ”-ний талаар аймгийн Эрүүл мэндийн газар, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Хэрлэн сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэл танилцуулав.
Дээрх мэдээлэл болон цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл дараах үүрэг даалгаврыг өгөв. Үүнд:
 
1.Боловсролын бүх шатны байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандарт хангалтгүй байгаа тул зохих стандартыг мөрдүүлж ажиллах, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Стандарт, хэмжилзүйн хэлтсийн даргад,
 
2.Коронавирусийн “Омикрон” “XBB1.5” шинэ хувилбарын өвчлөл ихсэж байгаатай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллагуудад урьдчилан сэргийлэх зөвлөмж, чиглэл хүргүүлж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын дарга нарт, ковидын нөхцөл байдлын талаарх мэдээллийг албан хаагчдадаа хүргэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахдаа халдвар хамгааллын дэглэмийг сахих, урьдчилан сэргийлж ажиллахыг нийт байгууллагын дарга нарт,
 
3.Хэрлэн сумын гэр хорооллын гудамж, айл өрхүүдийн дундах хог хаягдал болон нийтийн эзэмшилд буй барилгын хог хаягдлыг 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн цэвэрлэж дуусгахыг Хэрлэн сумын Засаг даргад,
 
4.Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай аймгийн Онцгой комиссын 2023 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, аймгийн удирдлагад тогтмол мэдээлж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Зүүн бүсийн төв аймгийн Онцгой байдлын газар, Сумын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт тус тус үүрэг болгов.
1 адам, тұғыр және мәтін кескіні болуы мүмкін
1 адам және "нод" мәтіні кескіні болуы мүмкін
1 адам кескіні болуы мүмкін