УИХ-ын гишүүн Н. Номтойбарын дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгөөр 1.5 тэрбум төгрөгийн өртөгтэй 150 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо.
Үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Дорнод их сургуулийн захирал Э.Ундармаа, Дорнод их сургуулийн багш, ажилтнууд, 16-р цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхчүүд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.
Хэрлэн сумын IV багийн нутагт баригдах шинэ цэцэрлэгийн барилгын ажлыг Дорнод аймгийн н.Энх-Эрдэнэ захиралтай “СТАНДАРД РЕЗИДЭНС КОНСТРАКШН” ХХК 2020 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.