Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгт орон нутгийн оюутан залуус хамрагдах боломжтой

1 жил
Бүгд Найрамдах Энэтхэг улсын засгийн газрын тэтгэлэгт орон нутгийн оюутан залуус хамрагдах боломжтой

 

БНЭУ-ын боловсролын систем дэлхийд тэргүүлдэг бөгөөд их, дээд сургуулийн тоо, дээд боловсролын тархалтаараа дэлхийд гуравт ордог улс билээ.

Энэтхэгийн боловсрол эзэмшсэнээр Англи, Канад, Австрали  зэрэг улсад үргэлжлүүлэн суралцах боломж нээгддэгээрээ давуу талтай юм. Дорнод аймгийн ирээдүй хойч үе болсон залуучууд БНЭУ-ын Засгийн газрын бүрэн тэтгэлэгт хамрагдах боломж бүрдэж байна.

БНЭУ-ын Засгийн газраас 2023-2024 оны хичээлийн жилд инженер, IT архитектур, буддын судлал чиглэлээр тус улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах боломжтой. Дээрх мэргэжлээр тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан залуус англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй байх  шаардлагатай юм.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн. Энэтхэгийн соёлоор харилцах зөвлөл (ICCR)-ийн  http://a2ascholarships.iccr.gov.in линк руу хандаж, онлайнаар бүртгүүлэх шаардлагатай юм.

Тэтгэлэгтэй холбоотой заавар, зөвлөмж мэдээллийг https://www.meds.gov.mn/?p=8672, Энэтхэгийн Соёлын зөвлөл (ICCR)-ийн портал сайт болон Монгол Улсад суугаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны reception.ulaan@mea.gov.in руу и-мэйл бичих эсвэл 70132248 утсаар авах боломжтой.

Бүртгэл 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл явагдана