Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо зохиогдсон Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож Дэлхийн аваргын мөнгөн медалийг эх орондоо анх удаа авчирсан Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Лутсайханы Алтанцэцэгийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Онцгой байдлын газар, Хан-Уул цогцолбор сургуулийн, Талын бүргэд боксын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлэн хүлээн авлаа.