Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын 6 дахь удаагийн тэмцээний нээлт боллоо

1 жил
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаагийн нэрэмжит боксын олон улсын 6 дахь удаагийн тэмцээний нээлт боллоо
Хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч , спортын мастер Ёндонгийн Төмөрбатаагийн нэрэмжит Боксын Олон Улсын нээлттэй тэмцээн 6 дахь удаагаа зохион байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаа боллоо.
 
Нээлтэд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, МУГД, Боксын спортын мастер Ёндонгийн Төмөрбатаа, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын тойргийн Спортын хорооны дарга Булат Наранович Балжинимаев, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын тойргийн Олиспын өсвөрийн сургуулийн захирал, Бүргэд спорт цогцолборын захирал, ОХУ-ын Боловсролын хүндэт ажилтан Билэгт Августович Дамдинова, ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агын тойргийн Багшийн дээд сургуулийн багш Долгор Захаровна Дамдинова, Монгол Улсын 10 удаагийн аварга, УБ хотын Олон улсын тэмцээний 7 удаагийн аварга Ц.Амаржаргал, Монгол Улсын шилдэг дасгалжуулагч Г.Баасан, Чита хотын Боксын зүтгэлтэн Барамыкин Михайл Павлович, Дэлхийн аварга шалгаруулах эмэгтэй боксын мөнгөн медальт Л.Алтанцэцэг болон холбогдох байгууллага, холбооны удирдлагууд оролцов.
 
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлсэн үгэндээ : “Өнөөдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ёндонгийн Төмөрбатаа багшийн нэрэмжит Боксын Олон Улсын тэмцээн 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Ё.Төмөрбатаа багш маань 1982 онд Дорнод аймагт Биеийн тамир, спортын дээд байгууллагын томилолтоор анх ирж байсан. Эдүгээ түүнээс хойш тасралтгүй өнөөг хүртэл боксын спортыг хөгжлийн төлөө Дорнод нутгийн хүүхэд, залуусыг энэ спортод дурлуулж, мэргэжлийн тамирчин болох хүртэл олон арван шавь нарыг бэлтгэн төрүүлсэн.
 
Бидний сайн мэдэх:
 
•2016 оны Риогийн Олимпын хүрэл медальт, Азийн наадмын анхны аварга, Дэлхийн аваргын хос медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржнямбуугийн Отгондалай,
 
•Мэргэжлийн боксын Дэлхийн аварга, Ази тивийн аварга, БНСУ-ын Мэргэжлийн боксын аварга, Пан Азийн аварга, 2002 оны Дэлхийн аварга Ганбатын Баяртогтох,
 
•Олон Улсын хэмжээний мастер Нармандахын Шинэбаяр, Жаргалсайханы Идэрхүү нараараа Дорнодчууд бид төдийгүй Монгол түмэн бахархдаг билээ.
 
Дорнод аймгийн үе үеийн тамирчид Монгол Улсын Боксын үндэсний шигшээ багийн тамирчдын 20-30%-ийг эзэлдэг нь Ё.Төмөрбатаа багшийн хичээл зүтгэл, мөн аймаг орон нутгийн зүгээс боксын спортыг хөгжүүлэхэд анхааран ажиллаж ирсний илрэл юм” гэв.
Тэмцээнд гурван улсын 22 баг хурд хүч, авхаалж самбаагаа сориг өрсөлдөж байна.
Аймгийн Засаг даргын дэмжлэгээр аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, “Талын бүргэд” боксын клуб, аймгийн Боксын холбоо хамтран 6 дахь удаагийн тэмцээнээ зохион байгуулж байна.
 
Дорнод аймаг нь 2014 оноос эхлэн хэрэгжүүлсэн “Боксын дэд хөтөлбөр”-ийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хийснээр боксын ринг гэх мэт холбогдох материаллаг баазтай болсон. Түүнчлэн хүүхдийн авьяас, сонирхолд тулгуурлан хэрэгжүүлж буй “Хүн болох багаасаа” спортын төслийн хүрээнд энэ жил 120 хүүхдийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
9 адам және
1 адам және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам, адамдар баскетбол ойнауда және
3 адам, адамдар баскетбол ойнауда және мәтін кескіні болуы мүмкін
4 адам және
2 адам және
2 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам, жауынгерлік өнермен айналысатын адамдар және мәтін кескіні болуы мүмкін
3 адам және мәтін кескіні болуы мүмкін
7 адам және мәтін кескіні болуы мүмкін
2 адам, адамдар баскетбол ойнауда және мәтін кескіні болуы мүмкін
6 адам және мәтін кескіні болуы мүмкін
6 адам және мәтін кескіні болуы мүмкін
3 адам, адамдар баскетбол ойнауда, баскетболға арналған футболка және
4 адам және адамдар баскетбол ойнауда кескіні болуы мүмкін
5 адам және мәтін кескіні болуы мүмкін
5 адам және адамдар баскетбол ойнауда кескіні болуы мүмкін
3 адам, адамдар баскетбол ойнауда және мәтін кескіні болуы мүмкін