Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнгөрөгч оны 10 дугаар сард Хөлөнбуйр суманд ажиллаж сургууль, цэцэрлэгийн багш нартай уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсон, цэцэрлэгийн өргөтгөл, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг судлах, багш нарыг компьютержуулах төсөл хэрэгжүүлэх, мөн дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн юм.
Ийнхүү өнөөдөр тус суманд Нийгмийн цогц явуулын үйлчилгээ ажиллах үеэр аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгт нь нэн шаардлагатай байсан сурагчийн ширээ сандал, хүчин чадал сайтай компьютер, принтерийг хүлээлгэн өглөө.