ХАН-УУЛЫН ТАХИЛГА ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ БАЙНА

1 жил
ХАН-УУЛЫН  ТАХИЛГА  ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЖ  БАЙНА
Дорнод нутгийн зон олон Билгийн тооллын XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан Туулай жилийн зуны тэргүүн улаагчин могой сарын шинийн гуравны Балжиннямтай цагаан луу билэгт сайн өдөр буюу аргын тооллын 2023 оны 05 дугаар сарын 22-нд аймгийн тахилгат Хан-Уулаа хүндэтгэн тахиж буй.
 
Дорнодчуудаа төлөөлөн аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, Баянтүмэн сумын Засаг дарга Э.Нарангарав, Булган сумын Засаг дарга Т.Гантулга болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцож байна.
 
Хан-Ууландаа өчил өргөж, Дорнод нутгийн зон олон аливаа муу бүхнээс хол байж, идээ ундаа элбэг дэлбэг, сэтгэл тэнүүн, амар амгалан байлгахыг уул уснаасаа хүсэн сүсэглэж, байгаль дэлхийгээ аргадан, ард түмнийхээ заяа буяныг даатгаж, Данригданжаалин хийдийн хамба, лам нар Монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилга, Далха есөн тэнгэр, Хан уулын эзэн сахиусны тахилга, Намдаг их сан зэрэг ном хурж байгаа юм.
 
Түүнчлэн Хэрлэнгийн барьяа чуулгын 21 уртын дуучин ая дуугаа өргөн ХДТ-ын уран бүтээлчдийн тоглолт болов.
 
Мөн аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан, Их насны морины уралдааныг зохион байгуулж байна.
2 хүн нарын зураг байж магад
6 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба адуу нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
1 хүн нарын зураг байж магад
3 хүн, малгай, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, малгай, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн нарын зураг байж магад
11 хүн, сүм ба бичвэр нарын зураг байж магад