Хүүхэд хөгжлийн “Хүн болох багаасаа” төслийн нээлт боллоо

1 жил
Хүүхэд хөгжлийн “Хүн болох багаасаа” төслийн нээлт боллоо
Аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжих “Хүн болох багаасаа” төсөл хэрэгжиж байна. Өнөөдөр /2023.05.22/ уг төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.
 
Нээлтэд аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга М.Бадамсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, аймгийн ИТХ-ын Төсөв, эдийн засгийн бодлогын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч У.Энхчимэг, аймгийн ИТХ-ын Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний бодлогын хорооны дарга, ИТХ-ын төлөөлөгч Т.Лхамдулам, ИТХ-ын зөвлөлийн гишүүн, ИТХ-ын төлөөлөгч Д.Урансувд болон урилгаар “Рио 2016” олимпын наадмын Хүрэл медальт, 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Азийн аварга, МУГТ Д.Отгондалай, Монгол Улсын Заан Д.Анар, Эмэгтэй боксчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Дэлхийн аваргын мөнгөн медальт Л.Алтанцэцэг, МУИС-ийн Хөрөнгө оруулалт, менежментийн төвийн эрхлэгч Э.Мөнхсаруул, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын Хүүхэд хамгааллын төслийн менежер Д.Лхагвасүрэн нар оролцов.
 
“Хүн болох багаасаа” төслийн нээлтэд 12-р сургууль, “Дорнын бүжиг”, “Монголын оюун ухааны академийн Дорнод салбар”-ын авьяаслаг сурагчид урлаг, спорт, хөгжим, оюун ухааны үзүүлбэрийг толилуулав. Мөн энэ үеэр төсөлд шалгарсан сургалтын төв, ТББ-ууд танилцуулга, мэдээллийг олон нийтэд хүргэн ажилласан.
 
Энэхүү төсөл нь хүүхдийн хөгжил, Дорнод аймгийн хүүхэд, багачуудыг эрүүл чийрэг бие бялдартай, спортын болон урлаг соёлын авьяас ур чадвар, зохион бүтээх, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх, гадаад хэлний мэдлэг, боловсрол эзэмших орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд бүр оролцож, хөгжих тэгш боломжийг олгон, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, дэлгэц, гар утасны хамаарлыг багасгах зорилгоор хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн “Хүн болох багаасаа-гадаад хэл”, “Хүн болох багаасаа-авьяас, ур чадвар”, “Хүн болох багаасаа-спорт” гэсэн 3 чиглэлд хэрэгжин, хүүхэд багачуудыг сонгосон дугуйлан, клубт заавал хамруулах юм.
 
Хүүхдүүд болон асран хамгаалагчдын хүсэл сонирхлыг дээдэлж, дугуйлангаа сонгон суралцах, өрсөлдөөнд суурилсан сургалтын бодлогыг барьж, төрөл тус бүр дээр улирал тутам аймгийн нэрэмжит олимпиад, наадам, уралдааныг зохион байгуулж, суралцагчдыг сэдэлжүүлж урамшуулах, хүүхдүүдийн мэдлэгийн ахиц түвшинг тодорхойлон, төслийн чанар, үр дүнг сайжруулахаар зорин ажиллаж буй.
 
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн, өсгөгч ба бичвэр нарын зураг байж магад
6 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн ба хүмүүс нарын зураг байж магад
7 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
9 хүн нарын зураг байж магад
7 хүн ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн, нүдний шил ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн, бүжиглэж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, бүжиглэж буй хүмүүс, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
13 хүн, кларнет, цоор ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, бие хамгаалах урлаг үзүүлж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, өсгөгч, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн ба бүжиглэж буй хүмүүс нарын зураг байж магад
5 хүн, гитар, хийл ба бичвэр нарын зураг байж магад