Аймгийн ИТХ-ын 2022 оны 12 дугаар сарын 12-ний ээлжит 14 дүгээр хуралдааны 14/02 тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2023 оны төсвийн жилд санхүүжих төсөл арга хэмжээний жагсаалтын 2.2.1-д заасны дагуу “Гадаргын усны нөөц хамгаалах, хиймэл нуурын арчлалт, усны тэжээгдлийг сайжруулах ажлыг” Сүхжин ХХК хийж гүйцэтгэж байна.
Уг ажлын хүрээнд “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн хиймэл нуурын ёроолын 1га талбайн лаг шавар бүхий давхаргыг хуулах, нуурын ёроолын хөрсийг технологийн дагуу боловсруулж сайжруулах юм.